Thursday, December 16, 2010

Монгол Ивэнтсийн Залуусын Шинэ Жил - Вашингтон ДС 2011" ҮДШИЙН ЦЭНГҮҮН


Монгол Ивэнтс нь 3 дах жилдээ шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулж байгаа билээ.

2010 онд...

бид Уламжилалт ,

Халлоүүэн Парты ,Цагаан Парты,Гэрлийн Парты,Улаанбаатарийн үдэш парты ,Fiesta Mongolia Party, Marta @8 Party, Valentine's Day Party , Mixed Asia Party, International Professionals DC Парты, International Party, Хошин урлагын Маск Продакшний Сүх далайтал Монгол Амар ,шилдэг үзүүлбэр ,

Дуучин Монгол Улсын Гавъяат Жүжигчин Самандын Жавхлангийн “Өмөлзөж Харамлах Нутаг” цомгоо танилцуулах Түмний Минь Дуртай Дуунууд Амeриkийн Нэгдсэн Улс дахь аялан тоглолт, Монгол Ивэнтс албан ёсоор анх удаа хуримын хүлээн авалт, Мөн хандивийн ажилагааг амжилттай зохион байгууллаа.

2011 онд бидний төлөвлөж буй ажлын талаар ..

Mixed Asia Party

ДС, Виржиниа , Марыланд орчмын ази олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдийг 2010 оноос эхлэн явуулсан бөгөөд 2011 онд улам өргөжүүлж явуулхаар зэхэж байна.

International Professionals DC events

ДС, Виржиниа , Марыланд орчмын олон улсын байгууллага, дипломат байгууллага, элчин сайдын яамд зэрэг 200 орчим байгууллагатай хамтран ажиллах эхлэлийг тависан ажиллаж байна.

International Party (BZM Entertainment)

ДС, Виржиниа , Марыланд орчмын шөнийн клубт , ажилдаг Монгол , Бразил , Аргэнтинэ , Эл Салвадор , Филипинэ улсаас гаралтай промоторууд нэгдэн Costa Verde restaurant & Lounge дээр төвлөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэхүү үйл ажиллагаа нь 2011 онд үргэлжлүүлэн ажилуулах болно.


3 жилийн ой

2011 оны 7 сарын 11нд МонголИвэнтс 3дахь жилийн ойгоо хийх болно.

Бид ойн арга хэмжээний хүрээнд вэб дээрх мэдээлэлээ шинэчлэх , шинэ захиалгат үйлчилгээг гаргахаар сэдэж байна.

Монгол Ивэнтс & Монгол Залуу мэргэжилтэний Нийгэмлэг

Манай байгууллага 2010 оны шинэ жилийн цэнгүүнийг Монгол Залуу Мэргэжилтэний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан билээ.

2011 оны шинэ жилийн арга хэмжээг уламжилал ёсоор 2 дох жилдээ хамтран зохион байгуулхаар бэлтгэл ажил маань амжилттай явж байна.

Энэ шинэ жилээр Монгол Ивэнтс & Монгол Залуу мэргэжилтэний Нийгэмлэг нь шинэ жилээ монгол залуусын сайн мэдэх Costa Verde restaurant & Lounge-д хийхээр боллоо.

Costa Verde restaurant & Lounge

Costa Verde restaurant & Lounge нь нэг давхартаа рэстөран , хоёр давхартаа барны талбайтай , нийт багтаамж 500 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай ийм л орчинд шинэ жилийн баяраа хийх боллоо.

Энэ дашрамд нэгэн онцлох зүйлийг хэлхэд , Costa Verde restaurant & Lounge 2 давхарыг амэрик дахь монгол интэриэр & эxтэриэр дизайнэр залуус засаж чимэглэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

Шинэ жил болхоос 3 хоногын өмнө дотоод засал чимэглэл ямар түвшинд явагдаж байгааг видэө бичлэг , болон гэрэл зургаар харуулах болно.

• бүжиглэх талбай

• суудлын хүрэлцээ сонголт ихтэй

• машин парклах асуудалгүй

• Арлингтон Хоттой ойрхон зэрэг олон сайхан нөхцөлүүдээр нь бид энд хийхээр сонгосон билээ.

1. Бид Costa Verde restaurant & Lounge гаднах талбайг энд байгаа гооглэ газрын зургаар Гооглэ видэo газрын зургаар байршилыг олоход хялбар болголоо.

Бидний үнэнч харилцагчид, дэмжигчид, хараахан манай арга хэмжээнд оролцоогүй ч оролцохыг хүсэж буй эрхэм таныг Монгол Ивэнтсийн Залуусын Шинэ Жил - Вашингтон ДС 2011" ҮДШИЙН ЦЭНГҮҮН арга хэмжээндээ урьж байна.

Монгол Ивэнтсийн Залуусын Шинэ Жил - Вашингтон ДС 2011" ҮДШИЙН ЦЭНГҮҮН хамтдаа гайхамшигтайгаар тэмдэглэе.

МонголЭвэнтс байгууллагын хамт олон

No comments: