Wednesday, August 12, 2009

Comedy Dance Party


Comedy Dance Party
Хошин шогын Жүжигчин Хүрлээ урилгаар оролцоно.
МонголЭвэнтс Энэ зуны хамгын сүүлчийн Парты
Манай хөтөлбөрт
  1. Эргэлзээтэй Монголчууд хошин Хөтөлбөр
    Хошин шог, элэглэл, онигоо , инээдэм ханиадамыг Олны Танил Эргэлзээ Хүрлээ , Дарцаг Хүрлээг дагуулаад , Хорхойд хоргүй Хүрлээ болхоор айсуй
    Та зүгээр бүжиглэхгүй хошиногтолтойгоор бүжиглэнэ шүү
  2. Sexy Girls VS Khurlee бүжгийн тэмцээн
  3. Шилдгийн шилдэг онигоочныг шалгаруулна .
    8 сарын 15нд
    Вашингтон ДС
    эхлэх цаг 10pm
    tax 30$

contact :301.755.7988

Pasha Lounge 2147 P Street, NWWashington, DC 20037

8 сарын 16нд
Сан Франциско
эхлэх цаг 10pm
tax 30$
8 сарын 17нд
Сэатлэ
эхлэх цаг 10 10pm
tax 30$ Эргэлзээ Хүрлээ

Би ер нь амьдралд их эргэлзээд байдаг болчихож

Би өөрийгөө ингээд бодоход миний сэтгэл санаа өөдрөг ч юм шиг стрэсэнд орсон ч юм шиг

Шөнө унтчаад би өглөө нь босоход урьд шөнө нь унтсан ч юм шиг унтаагүй ч юм шиг

Босож ирээд үсээ самнахад миний ус унаад ч байгаа юм шиг ургаад байгаа ч юм шиг

Эхнэрээ харахаар миний эхнэр хөөрхөн ч юм шиг нүүрээ будаагуйг нь харахаар муухай ч юм шиг

За тэгээд зурагтаа асаагаад ирэнгүүт нээх том том өмд өмссөн хип хопууд гарж ирээд дуулаад ч байгаа юм шиг загнаад ч байгаа юм шиг

Дахиад сувгаа солиотонгууд парламэнтийн гишүүд гарж ирээд хууль зохиогоод ч байгаа юм шиг хуйвилдаан зохиогоод ч байгаа юм шиг

Дахиад суваг солиотонгууд хонгор сум гараад ирж байгаан хонгор сумийнхан хордсон ч юм шиг хордоогүй ч юм шиг

Одоо ингээд бодход миний жижиг монголд ийм олон телевиз байх нь зөв ч юм шиг буруу ч юм шиг

Сарын эцэст очоод цалингаа авахлаар ажил хийсэн ч юм шиг хийгээгүй ч юм шиг өчүүхэн бага цалин авж байгаа байхгүй юу

За тэгээд энэ бүхэнд бачуураад цонхоо онгойлгохоор цонхоор агаар ороод ч байгаа юм шиг угаар ороод ч байгаа юм шиг

Гэртээ орж ирээд сонин гарчиглахаар үнэн ч юм шиг үлгэр ч юм шиг

За тэгээд өөдөөс ирж байгаа залууг харахаар эрэгтэй ч юм шиг цоолцон чихийг нь харахаар эмэгтэй ч юм шиг

Гудамжны сандал дээр үнсэлцээд сууж байгаа хоёр хосыг харахад үнсэлцээд ч байгаа юм шиг үстэлдээд ч байгаа юм шиг

За тэгээд машинаа асаагаад гудамжны хөдөлгөөнд орно миний машин яваад ч байгаа юм шиг зогсоод ч байгаа юм шиг битүү түгжээ

Хааяа нэг найзуудтайгаа уулзаад ганц юм задлаад ууна, яг уунгуут ингээд дуваажинд очсон ч юм шиг шартсаны маргааш тамд унцан ч юм шиг

Гудамжаар гиюүрээд явж байгаа охидуудийг харахаар оюутан ч юм шиг ор хөнжлийн ажилтан ч юм шиг

Энэ үнэтэй үнэтэй жийп унаад явж байгаа монголчуудийг хархаар монголчууд мандан бадраад ч байгаа юм шиг

тараншааны хүүхдүүдийг харахаар балран доройтоод ч байгаа юм шиг

Хааяа нэг бөх үзий гээд л бөхийн өргөөнд яваад очонгуут ганц хайртай аврагa минь зодгоо тайлцан ч юм шиг дахиж барилдах гээд ч байгаа ч юм шиг

Энэ байгалийн баялгийг ашиглах нь зөв зөв л гээд байгаа зөв ч юм шиг буруу ч юм шиг

Энэ сайд нар огцорлоол гээд байх юм огцроод ч байгаа юм шиг дэвшээд ч байгаа юм шиг

Энэ монгол банкны мөнгө алга боллоо л гэхийн алга болоод ч байгаа юм шиг аривжаад ч байгаа ч юм шиг

Энэ тэнд нил байгаа энэ хятад рэсторанд ороод хааяа хоол иднэ хоол идсэний дараа цадсан ч юм шиг дахиж өлсөөд ч байгаа юм шиг

За тэгээд энэ бүгдийг бодсоны эцэст миний тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг зүгээр ч юм шиг

Ингэж бодхоор миний бие эрүүл ч юм шиг өвчтэй ч юм шиг

Заримдаа би Хүрлээ мөн ч юм шиг биш ч юм шиг

Ингээд юм юмны тухай эргэцүүлж бодоод л байхийн өдөр хоног өнгөрөөд л байна өдөр хоног өнгөрөөд байхад би өөрөө өтлөөд ч байгаа юм шиг залуужаад ч байгаа юм шиг

Амьдралд юу ч ойлгохгүй эргэлзээд л байна даа гэж Хүрлээ ах эргэлзжээ.

Нээрээ иймэрхүү зүйл болоод ч байгаа юм шиг үгүй ч юм шигээ гэж