Sunday, January 9, 2011

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа


2011 оны 7 сарын 11нд МонголИвэнтс байгууллага гурван жилийн ойн арга хэмжээ болж байгаатай холбогдуулан.

2011 оны 1 сараас эхлэн , МонголИвэнтс нь монгол гэр бүлд хандсан үйл ажиллагааг өргөжүүлэн цуврал арга хэмжээ зохион байгуулах , монгол улсаа амэрикд сурталчилах , монгол улсыг сонирхогчидод зориулсан сэдэвт ажиллагаа, монгол соёл уламжилал зан үйлийн арга хэмжээнүүд төлөвлөж байна.

...2011 оны хамгын анхны арга хэмжээ бол Монголын Уламжилалт Цагаан Сард зориулсан үзэсгэлэн худалдаа.

Нэг цэгээс бүх төрлийн үйлчилгээ, мэдээлэл , сурталчилгаа , хүнсний бүтээгдэхүүний амталгааг хийх болно.

Энэ өдөр амэрикын өнцөг булан бүрт монголчуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа сурталчилах , бараа бүтээгдэхүүнээ танилцуулах,

Монгол хүнсны бүтээгдэхүүний амталгаат хүдалдаа зохион байгуулна.

Хэрвээ та Цагаан сарын тавгын идээний ул боов, еэвэн, боорцог, ааруул, өрөм, бяслаг, сахар, ээзгий, хайлмаг , тавгын чихэр , худалдан авхаар хайж байгаа бол манай арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэнээр хаанаас хэрхэн яаж худалдан авах болон энэхүү бүтээгдэхүүнийг амталах боломжтой.


Та цагаан сараар засах ууц, зочидоо дайлах , бууз , банш худалдан авхаар хайж байна уу ?
Идээний дээж монгол архи худалдан авхаар хайж байна уу ?

Монгол малгай , дээл, бүс, гутал , дээлийн торго , хөөрөгний дайлан худалдан авхаар хайж байна уу ?

Монгол дархчуудын бүтээсэн мөнгө аяга , монголын үнэт чулуугаар хийсэн ээмэг , бөгж худалдан авхаар хайж байна уу ?

Цагаан сарын засал , ном гүрэм уншуулах лам хайж байна уу ?

Бурхандаа өргөх зулын цөгц, шар тос, арц , хүж, худалдан авхаар хайж байна уу ?

Ахмад настандаа хүндэтгэн барих цэнхэр хадагаа хайж байна уу ?

Монголын ардын уламжилалт бариа засал хийх бариач хайж байна уу ?

Эрдэнэтийн хивс худалдан авхаар хайж байна уу ?


Манай арга хэмжэнд оролцох хүсэлтэй байгууллага , хувь хүмүүс 301.755.7988 утсаар холбогдоно уу ?
See More

No comments: