Thursday, January 31, 2013

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа 2013 (Вашингтон ДС хотод)

МонголЭвэнтсээс 3 дахь жилдээ уламжилал болгон зохион байгуулагдаж байгаа Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа 2013 оны 02 дүгээр сарын 3-ны өглөөний 12 цагаас орой 5 цаг хүртэл Арлингтон хотын Сакура Үйлчилгээний Төв дээр зохион байгуулагдана.

Хэрвээ та Цагаан сарын тавгын идээний ул боов, еэвэн, боорцог, ааруул,айраг, өрөм, бяслаг, ээзгий, хайлмаг , тавгын чихэр ,зочидоо дайлах , бууз , банш ,идээний дээж монгол архи
,Бурхандаа өргөх зулын шар тос, арц , хүж,
ахмад настандаа хүндэтгэн барих цэнхэр хадаг,
Малгай , дээл, бүс, гутал , хөөрөгний дайлан ,
монгол дархчуудын бүтээсэн мөнгөн аяга ,
монголын үнэт чулуугаар хийсэн ээмэг , бөгж худалдан авхаар хайж байгаа бол манай арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэнээр худалдан авах боломжтой.

Манай арга хэмжээнд оролцож гар дээр байгаа монголоос ирсэн бүтээгдэхүүн , бэлэг дурсгалын зүйлсээ зарах хүсэлтэй байгууллага , хувь хүмүүс 202-718-4638 утсаар холбогдоно уу ?
 
 https://www.facebook.com/events/310166545752775/
 http://mongolevent.wordpress.com/