Thursday, July 31, 2008

Улаанбаатарын Үдэш Party San Francisco

"Улаанбаатарын Үдэш Манай Сан Франциско Хотод зохион байгуулагдах гэж буй газрын дотоод болон гадаад орчны зургыг энд слайдаар орууллаа.
парты тах 20$
валэт паркинг 4 цагын дотор $5 .
8 цагаас эхлэнэ шүү хоцролгүй ирээрэй .Хагас сайн өдөр болох тул сайхан партыдая.Хамгын дэгжин ганган хувцасаа өмсөөд ирээрэй бид таныг баярлуулах болно.Төрсөн өдрөө тэмдэглэж буй цоглог залуусаа урьдчилаад бидэнд мэдэгдээрэй тахгүй нэвтрүүлэе , төрсөн өдрийн дууг чинь зөвхөн чамд зориулж дуулая бүр дээр бялууг чинь хуваалцая тэгээд дараа нь бүжиглэе.Олон олон гэнэтийн бэлэг , санаандгүй учралууд таныг хүлээж байна чиг байгаа чиг.Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорхи утсаар холбогдож авагтун...301-755-7988, 415-342-7842, 510-213-9958
http://www.myspace.com/mongolevents
Cathedral Hill Hotel 1101 Van Ness Ave , San Francisco CA, 94109

Монголын Морин Хуурын Портал вэбний Нээлт


Монголын Морин Хуурын Портал вэбийн нээлтэнд зориулж,
Монгол Морь ба Моринхуур сэдэвт илтгэл илтгэгч Угсаатан судлаач Даринчулууны Бямбахүү
Морь Морин Хуурт зориулсан Уран хайчилбарын үзэсгэлэн Зураач ,Уран хайчилбарч Сандагдоржийн Төрбүрам
Морин хуурын айзам эгшгээр Торгон Зам Өргөөний жаврыг үргээж ,Морин хуурч ,Хөөмийч Лхагвадоржийн Өлзийсайхан нарын хамтарсан соёл урлаг, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Энэ хаягаар ирж сонирхоно уу ?
1944 University Avenue #107
Berkeley, CA 94705

холбогдох утас: (510)-213-9958, (510)-981-0700 (301)-755-7988

Email: info@silkroadhouse.org
turburam2002@yahoo.co.uk
mongolevents@yahoo.com
http://www.silkroadhouse.org/
www.turburam.com
http://www.morinkhuur.net
http://www.themongolianschool.com/

Thursday, July 17, 2008

Улаанбаатарын Үдэш

Энэ 7 сарын 24ны орой 9 өөс 2 цаг хүртэл Улаанбаатарийн үдэш парты үргэлжлэх болно.
Та бүхэн зөвхөн хүрээд ир бид таныг нэгэн орой Улаанбаатарт аваачих болно.
Таныг олон олон гэнэтийн учралууд хүлээх болно.

Сайн байна уу ?
Эрхэмсэг ноёд хатагтай нараа .
Манай ДСгийн цоглог залуусаа Монгол Эвэнтсийнхэн та бүхэндээ Улаанбаатарын Үдэш Партыг зориулхад бэлэн боллоо.
Та бүхэн сайхан партыдаж шоүдахад бэлэн үү ?
Бидний бэлдсэн гэнэтийн Бэлэгийг гардан авхад бэлэн биздээ.
Тиймээ нэрт Уран хайчилбарч Төрбүрам Улаанбаатарын сэдэвт гайхамшигт бүтээлээрээ та бүхэнд мартагдсан дурсамжыг чинь сэргээж ,Сүхбаатарын талбай , Зайсангийн хөшөө, Их дэлгүүр, Гандангын богинохон гудамжаар салхи татуулан алхуулж,
DJ Chinbaa яаж дууг дуутай эвлүүлж , таны хөлийг газар хүргэх завгүй бүжиглүүлж,
Монгол аялгууг хэрхэн яаж өрнийн мих хэмнэлд оруулснийг сонсоно чиг умбана чиг.
Үе үейин ховорхон аялгууг зөвхөн Chimbaa л тоглуулж пянз , cd гар нь бидний төлөө эгшиглэх болно.
Таны мэддэг сонссон улаанбаатарын тухай дуунуудыг өөр өнгө аясаар HIP HOP, ROCK, R&B, House,Alternative яаж хувиргасаныг сонсоорой.
DC гийн бүх шоу уйтгартай байдаг ч юмуу тэгвэл тэр бүхнийг бид өөрчлөх болно.
Харуулах ч болно.
Вашингтон ДС-гийн хамгийн шилдэг монгол компаниуд зөвхөн манай шоучидад бэлэг өгхөөр бэлдээд байна.
Мэдээж MongolEvents монгол амттан , хөнгөн зууш, гэнэтийн нууцаа дэлгэхэд ойртлоо.
Гэрэл зураг, хөдөлгөөнт хальсан дээр дүрээ үлдээж дурсамжаа сийлмээр байна уу


Pasha Lounge тухай

Манай Party энэ lounged зохион байгуулагдаж байна .Монголчууд та бүхэн дотоод талбайн зураглалыг эндээс сонирхоно уу ?

Монголчууд та бүхэндээ Вашингтон ДС хотийн хамгийн өвөрмөц lounge ,шөнийн клуб Pasha Loungийг санал болгож байна.
Бид энд партыгаа зохион байгуулж байгаадаа баяртай байна.
энэ хосгүй орчинд бидэнтэй цагийг мартагдашгүй сайхан өнгрүүлж чадна шүү гэдгийг хэлхэд таатай байна.
Энд клубын дотоод засал дизайны шийдэл нь хүнийг гадаад орчноос тусгаарлаж ертөнцөөс тасарсан мэт сэтгэгдэлийг төрүүлхүйц ховорхон орон зай юм.
2 давхарт 2 өөр дизайн шийдэл бүхий бар
VIP зал буюу тусгай гарц
хамгийн сүүлийн үейин DJ гийн хөгжим хэрэгсэл
өрөөний халуун хүйтэний хэмнэл 20 хувиас илуу гарахгүйгээр зөөлөн манан , утаа тавих боломжтой энэ гэрэл, видео , хөгжимийн өвөрмөц нэгэн орчныг бий болгоно.
VIP LOUNGE
Та хэрвээ энэ танхимаар үйлчлүүлэх нөхцөлд шилэн шалан дээр бүжиглэж доод давхарт байгаа хүмүүсийг дээрээс нь шууд харах боломжтой.
Мөн талбайн голд байрлах балкон дээрээс шууд залны зохиогдож буй үйл ажиллагаанд оролцох тухлах боломжыг бүрдүүлсэн байна.
Манай блогний линк дээр Pasha VIP Loungeний зургууд байгаа тул та бүхэн анхааралаа хандуулна уу ?
Байрлал Вашингтон ДС хотын Адамс Морган, Дупонт Сирклэ, Логан Сирклэ, Жеорж Таун ойрхон Dupont Circle мэтрөны буудалаас 2 блокийн зайтай оршдог.

Та клубтай холбоотой сонирхсон мэдээлэлээ доорхи утсаар лавлаж асууна уу ?

Бямба 301-755-7988

Калид 202-775-1883

http://www.pashaloungedc.com/

Клубийн байршилийн зургийг боломжтой бүх хувилбараар линкний хэсэгт байрлуулсан тул та саадгүй олох боломжтой.

Таныг хүндэтгэсэн MongolEvents хамт олон



Наадмын Party




Эрхэм хүндэт Монголчуудаа бид наадмын партыгаа амжилттай зохион байгуулсан шүү.

Хоромын зуур нисэн одох энэ л өчүүхэн цаг дор хамтдаа баярлан цэнгэцгээе

ДС гийнхээн .......


Монголд наадам болж байхад шоудах ямар байсан бэ ?
Хөдөө явхаараа л иддэг хайлмаг, өрөм, бяслагаа хараад шоконд орсон уу ?
Энэ бол бидний бэлэг байлаа.
Мэдээж хонь үхрийн махан зууш лав л наадмын талбайд аваачих шахсаныг эс тооцвол бол бас л бидний сэтгэл тэнийсэн хэрэг.
Гэхдээ дараа жилийн наадмаар парты дээрээ хуушуураар дайлана гээд хэлэх гэтэл дараа жилийн наадам даанч хол байна даа гэж хэн нэгэн нь чимээгүй санаа алдах юм .

Тэгвэл шоколадаар урласан Эх орон минь таньдаа хайртай , Сайхан Наадаарай гэдэг үгийг урласан өлзий ,алхан хээтэй энэ жил сайхан боллоо.

МongolEvents хамт олон

MongolEvents


MongolEvents Вашингтон ДС ,Мариланд, Виржиниа орчмын монголчуудад зориулж үйл ажиллагаагаа эхэллээ.
MongolEvents мэргэжлийн байгууллага нь бага хурал, компаний нээлт, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилах, аялал жуулчлалын шоу, гала концэрт, уран зургын үзэсгэлэн, хандивын үйл ажиллагаа,бүх төрлийн фэстивал,шагнал гардуулах ёслол, парад , төрсөн өдрийн парты, зэрэг цогц үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгууланa.

Бид 2008 оны 7 сарын 10нд Вашингтон ДС,Марыланд,Виржина орчмын монголчуудад зориулж Наадамын Парты зохион байгуулсан.

Манай байгууллага тодорхой сэдэвт партыг сард 2 удаа зохион байгуулах болно.

Зохиогдох үйл ажиллагаануудын дараалал
2008 оны 7 сарын 24нд Вашингтон DC хотод Улаанбаатарын Үдэш Парты
8 сарын 3нд Сан Франциско хотод Морин хуур вэбийн нээлтэнд зориулж
Уран хайчилбарч зураач Сандагдоржийн Төрбүрам ,
Угсаатан судлаач Даринчулууны Бямбахүү нарын
Монгол морь ба Морин хуур хөгжим
Торгон замын дагуух улс орнуудад морыг хэрхэн хүндэтгэн дээдлэж ирсэн талаар уран хайчилбар, гэрэл зураг, илтгэлийг морин хуур хөгжимийн аялгуутай хамт тунхаглах болно.
8 сарын 23нд Сан Франциско хот Улаанбаатрын Үдэш Парты