Monday, January 10, 2011

Амьдрал өөрөө Аз жаргал Гэр Бүлийн Парты


Амьдрал өөрөө Аз жаргал

Бидний амьдрал тэр чигээрээ сонирхолтой түүх орчил билээ.
Бид амьдралыг өөр өөрсдийн өнгөөр сонирхолтойгоор бүтээн цогцлоодог билээ.

МонгопЭвэнст байгууллагаас 2011 оны гал халуун мэндийг хүргэхийн ялдамд , энэ сарын хамгын анхны арга хэмжээгээ зориулах мөч ойртлоо.


МонголЭвэнтс 2011 оноос монгол гэр бүлд хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулхаар төлөвлөж байна.

Амэрик орон бол олон үндэстэний улс билээ
Энд амьдралийн мөр хөөж ирсэн олон улсын иргэд , хоорондоо танилцан нөхөрлөж гэр бүл болдог.

Бидний анхны арга хэмжээ маань амэрикын гэх тодотголтой олон үндэстэний иргэдтэй гэрлэсэн монгол харчуул , монгол бүсгүйчүүд тэдний бяц хан үрсүүд, тэднийг дэмжигч гэр бүл , найз нөхөдөд зориулж хийж байгаа билээ.

Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн монгол ардын зүйр үг байдаг. Тэгвэл
Монголын уламжилалт цагаан сарын баярыг тохиолдуулж , монгол соёл уламжилалаа гадаадын иргэдэд сурталчилах , монголчууд бид эх соёлоороо бахархах тэр нандин орчиныг энэ удаа бид бүрдүүлхээр шийдлээ.

Хөтөлбөр

  1. Цагаан Сарын Тухай товчхон ( хадаг барьж золгох, цагаан сараар хэрхэн мэндлэх, гэх мэт танилцуулга)
  2. Хүрэлцэн ирсэн гэр бүлүүдийг танилцуулах
  3. Манай гадаад хүргэд маань монгол улсын , түүх соёл , ёс заншилыг хэр сайн мэддэгийг шалгаруулн
  4. Монгол хэлээр хэр сайн ярьдаг, дуулдаг , шүлэг уншиж , зүйр цэцэн үг хэлдэгийг нь шалгаруулна
  5. Монгол үг хэн хамгын хүрдан тогтоодгыг нь шалгаруулна
  6. Монгол ээжтэй , гадаад аавтай эсвэл гадаад ээжтэй монгол аавтай Хүүхдүүд маань монголоор хэр сайн ярьдагийг шалгаруулна
  7. Монгол Бэрүүд маань ямар авьяастай бас шалгаруулна.


Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн арга хэмжээ учраас хүүхдээ авчирч болно.
бид хүүхдэд зориулсан бяцхан тоглоомын орчин бүрдүүлсэн байгаа.

Манай арга хэмжээ оройн 6н цагаас шөнийн 11 цаг хүртэл үргэлжилнэ.
Нэг хүний тасалбар 15$ хүүхэд үнэгүй .
Гэрээсээ хоолоо авчирч болно.
МонголЭвэнтс , бууз, хуушуур , нийслэл салат, байцааны салатаар үйлчилнэ.

Манай арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас таны найз нөхдийн дунд гадаад нөхөртөи монгол эмэгтэй , гадаад эхнэртэй монгол залуус байгаа бол тэдэнтэйгээ энэ үдшийг хамтдаа өнгрүүлэе.

Та битгий гайхаарай амэрикд байгаа монголчууд маань , солонгос, морокко, филипинэ, пэрү, энэтхэг , мэxсик, амэрикын ирланд , еврэй гаралтай иргэдтэй гэрэлсэн байдаг . Тэд буюу гадаад хүргэн бэрүүд маань монгол соёл уламжилал бидний түүхийг хамгын ихээр дэмжидэг ,ийм халуун сэтгэлтэй хүмүүс эдгээр монгопжсон , монголын тухай илүү ихийг мэдхийг хүсэж байгаа дээрх анд нөхөдтөигөө танилцах , цагыг хөгжилтөи өнгрүүлэх боломжыг МонголЭвэнтс бүрдүүлж өгч байгаа билээ.

1 сарын 23ны үдэш 6цагт Costa Verde рэстөран дээр уулзацгаая.