Saturday, January 22, 2011

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа

МонголИвэнтс байгууллагаас Вашигтон ДС, Виржиниа , Марыланд орчмын Монгол ахан дүүсдээ Айлчлан ирж буй 17 дугаар жарны Төмөр туулай жилдээ үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Цагаан сар бол Монголчууд бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, уламжлалт зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх, гүн гүнзгий утга төгөлдөр цогц хүндлэл бүхий – жинхэнэ Монгол ёсон мөн билээ.

Та Амэрикын нэгдсэн улсын аль ч өнцөг булан бүрт амьдарч байсан Цагаан сарын шинийн нэгний өглөө хангай дэлхийдээ хандаж, хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн хүчээр өөрийгөө ариусган шинэчилээрэй. Монгол хүн бол гайхамшигт зөн билэгээрээ эргэн тойрон буй хорвоо ертөнцтэйгээ гүн хүндэтгэлтэйгээр харьцдаг ухаантай ард түмэн билээ.

Бидний энэ мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа зовлон бэрхшээлийг өөдлөн дэвжихийн боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ хайрлаж ирсэн .

Монгол үндэстнийхээ энэ давтагдашгүй их баяр ёслолыг Амэрикд байгаа Монголчууд бид монгол дүр төрхөө гээж алдахгүйн тулд Цагаан сараа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх амэрикд өсөж торниж байгаа ,төрсөн хүүхддүүдээ захин залгамжлуулж, өвлүүлэх нандин үүрэг бидэнд оноогдсон билээ.
Амэрикд тэр бүр гэр бүлээрээ уулзалдаж чадахгүй ч хамгын ойрын танил найз нөхдийнхөө ахмадыг хүндэтгэн залж, ам бүл, ахан дүүс, анд нөхдөөрөө тойрон сууж, зоог шүүсээ амталж, зочин гийчнээ дайлж, бэлгэтэй сайхныг хөөрөлдөхдөө буцаж буй буурал жилийнхээ өгөөж буяныг хэлэлцэж, золгож буй шинэ жилийнхээ өнгө нурууг шинжиж, хэтийн зорилго, хийж бүтээх үйлсээ ярилцаж, хараалын үгийг цээрлэж, ерөөлийн үгийг эрхэмлэж, санаа бодлоо нэгтгэдэг сайхан монгол уламжилаа дагая.

Монгол улс үндэстэн өсөн дэвжиж, үүрд оршин мандахуйн үндэс бол эх хэл соёлоо дээдлэх хүндэтгэсээр ирсэнтэй салшгүй холбоотой.

Бид МонголИвэнтс бол Монголоороо овоглосон амэрикд үүсгэн байгуулагдсан Монгол эзэнтэй анхны Мэргэжлийн арга хэмжээ , үйл ажиллагааг зохион байгуулдаг компани юм.
Манай байгууллага нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн.
2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж , монголийг сонирхогч амэрик иргэдэд эх орныхоо соёл түүхийг танилцуулах сурталчилах арга хэмжээ,амэрик дахь монгол гэр бүлүүдэд соёлоо уламжилалаа түгээн дэлгэрүүлхэд чиглэсэн монгол ёс зан заншлын сэдэвт арга хэмжээ , Монгол улсаас Амэрикын нэгдсэн улсад гаргаж буй импортын бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа , яармагыг зохион байгуулах зорилтоттой ажиллаж байна.

МонголИвэнтсээс санаачлан зохион байгуулж буй Цагаан Сар 2011 үзэсгэлэн худалдаа нь Вашингтон ДС, Виржиниа , Марыланд орчимд бизнэс эрхлэгч компани хувь хүмүүсийн дэмжлэгээр анх удаа зохион байгууллагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн яармаг нь сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлийг холбогдох линкээр орж авна уу.

Цагаан Сар 2011 үзэсгэлэн худалдаанд оролцогч Компанууд.

  1. Tuya's Tailor Store (Монгол үндэсний хувцас )
  2. Opal Gems Mongolia (Монгол чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс )
  3. Toonot International (Монголын бэлэг дурсгалын зүйлс, монгол ёс заншлын сэдэвт бараа бүтээгдэхүүн)
  4. Americ Town House (Монголд амэрик стандартын байшин сууц бариулах )
  5. Amon Interprices Гранд Хаан брэндын бүтээгдэхүүнийг амэрикийн нэгдсэн улсад зарж борлуулах дистрибутэр бөгөөд энэ удаа , МонголИвэнтс , Арлингтон Хотын АБС байгууллагатай хамтран цагаан сарын энэ өдрүүдэд Идээ идээны дээж сархадыг нийлүүлж байна.
  6. Arlington County ABC (Арлингтон хотын бүх архи дарсны дэлгүүрүүдэд Монголын Цагаан Сард зориулж Гранд Хаан архи зарж үйлчилэх )
  7. Costa Verde Restaurant (Үзэсгэлэн явуулах байр талбайгаараа манай үйл ажиллагааг дэмжиж байна)
  8. UMON TV (Цагаан Сарын үзэсгэлэн худалдааны талаар нэвтрүүлэгэ бэлтгэж 1 сарын 28ны 17 цагаас , 1 сарын 3оны 18 цаг 30 минутаас Арлингтон хотын олон нийтийн тв сувгаар монголд 2 сарын 5ны 19н цаг 35 минутаас NTV сувгаар )
  9. Orloo.info (рэклам сурталчилгаа , мэдээлэлийн ивээн тэтгэгч )
  10. Amex (Монгол хүнсний бүтээгдэхүүн )
  11. Tibet Store (Буддын шашны эд , хэрэгсэл)
  12. Дархан уул аймгын Уран Тэнгис компани (монгол нэхий эдлэл, бээлий , малгай , монгол цамц, өвлийн дээл )
2011 оны 1 сарын 23ны өдөр зохион байгуулагдах Цагаан Сарын үзэсгэлэн худалдаанд зориулж , хэдий манай арга хэмжээнд оролцож чадахгүй ч эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр - Цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэхэд нь зориулж мэдээллийн цэнхэр хадаг болгож Цагаан Сар блог , Цагаан Сар фасэбooк хуудас нээсэн тул хайж байгаа мэдээлэлүүдээ эндээс уншина уу.
Хөх Монголынхоо удамт золбоо хийморь дүүрэн , омогшил бахархал, эрмэлзэл тэмүүллийг бадрааж, дуурсгасан та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье.

Friday, January 14, 2011

Tsagaan Sar Party


ДС-гийн цоглог залуусаа 1 сарын 29 ныг хүртэл хэдхэн хоног үлдсэн байна.
Хоног тоолон хүлээсээр л дс-гийн монголчуудын парты хэзээ болох юм бол гэсээр ............

Энэ сард залуус та бүхэнд зориулсан анхны Парты ,

Хаана гэж бодож байна ? Rhodeside Grill ..........бид Хагас сайн өдөр парты хийдэг уламжилалаа гэнэт саналаа.

Орой 11 цагаас нэг их хоцрохгүй бас нэг их түрүүлэхгүй орж ирээрэй .

таx нь 15$ их ярих юм бол буулгана гэнээ ?

Цагаан сар болох гээд жаахан стрэсстэй байна уу ?
Тэгвэл ... тэр бүхнийг орхиод зөвхөн , монгол хөгжмийн доргио аянд зад бүжиглэцгээе.

МонголИвэнтс .

Залуус та Бүхэнтэй хамт.

"Life it self Happiness" first Mongolian Interracial family Events


"Life it self Happiness" First Mongolian Interracial family Events

Our life is full of happiness , full of interesting history

We build up our life , different way , differently like a color .

First of all Happy New Year to you all.

MongolEvents team are ready to bring our very first event in 2011.

2011 MongolEvents will be organize events which is more likely Mongolian family events , Mongolian cultural events , events for communities at large and public events.

The United States of America has been described as a giant melting pot. Some prefer to call it a big salad bowl. No matter what the metaphor, one thing is clear. The rich patchwork of American society continues to be woven from the lives, struggles, and triumphs of immigrants.

Our first event is about Mongolian Interracial families that explores the challenges and contributions of people from every corner the globe as they come to call the U. S. home.

Our events aim is about Mongolian Interracial Families .

Mongolian ladies , Mongolian guys who are married with Korean Americans , Peruvian Americans, Moroccan Americans , Philippine Americans , Jews Americans , Indonesian Americans, Irish Americans , African Americans, Indian Americans, Mexican Americans and their friends , families, kinds, people who support interracial family events.

There is Mongolian word which explains about family and people who visit foreign land "If you drink their water follow their custom ".

First we focusing on Mongolian Traditional Lunar New Year Event called 'Tsagaan Sar "

Reason why this is family events everyone gather with each other follow our customs.

MongolEvents would like to promote Mongolian culture thru Mongolian Americans and their American friends which will let everyone experience our culture one night were it begins with Interracial Family events.

Program

  1. Story about Tsagaan Sar( how to presents Khadag to elder people. How to Greet etc)
  2. Introduce family and friends

  3. Contest for Americans who married with Mongolians (
  • who is the best known about Mongolia,Mongolian Culture, Mongolian customs ,
  • who is best person to sing a song about Mongolian song,

  • who speaks best in Mongolian languages,

  • who is fastest learner of Mongolian words
  • Lets find out our Mongolian mixed kids how do they speak Mongolian language

  • at the end we will find out Mongolian bride and grooms Talent ?

This is a family event .

Please bring your kids , we do have a space for kids play area.

Our events start January 23rd 6 pm to 11 pm.

Per person 15$

Kids free.

You can bring your own food.

We will provide buuz( mongolian steamed dumpling and khuushuur( fried dumpling , niislel salat (potato salat. baitsaanii salat (cabbage salat).

Our event is first and kind .

Everyone welcome spread the word out let everyone knows about our event title and relating interest.

lets enjoy with families and friends one beautiful night.

Don't be surprise there is few best friends of mine who are Americans who married with Mongolians.

They support Mongolian culture and a history sometimes they are more Mongolian than me.

They would love to socialize with their fellow Mongolian friends too.

Most of them like to know more about Mongolia thru their friends same time by social networking , meet like face to face.

Mongolevents are gladly to present this precious time in your life.

Come to our event mix and mingle with Mongolian Interracial families and their friends.

lets meet January 23rd 6pm at Costa Verde 946 N Jackson St. Arlington VA , 22201.

Monday, January 10, 2011

Амьдрал өөрөө Аз жаргал Гэр Бүлийн Парты


Амьдрал өөрөө Аз жаргал

Бидний амьдрал тэр чигээрээ сонирхолтой түүх орчил билээ.
Бид амьдралыг өөр өөрсдийн өнгөөр сонирхолтойгоор бүтээн цогцлоодог билээ.

МонгопЭвэнст байгууллагаас 2011 оны гал халуун мэндийг хүргэхийн ялдамд , энэ сарын хамгын анхны арга хэмжээгээ зориулах мөч ойртлоо.


МонголЭвэнтс 2011 оноос монгол гэр бүлд хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулхаар төлөвлөж байна.

Амэрик орон бол олон үндэстэний улс билээ
Энд амьдралийн мөр хөөж ирсэн олон улсын иргэд , хоорондоо танилцан нөхөрлөж гэр бүл болдог.

Бидний анхны арга хэмжээ маань амэрикын гэх тодотголтой олон үндэстэний иргэдтэй гэрлэсэн монгол харчуул , монгол бүсгүйчүүд тэдний бяц хан үрсүүд, тэднийг дэмжигч гэр бүл , найз нөхөдөд зориулж хийж байгаа билээ.

Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн монгол ардын зүйр үг байдаг. Тэгвэл
Монголын уламжилалт цагаан сарын баярыг тохиолдуулж , монгол соёл уламжилалаа гадаадын иргэдэд сурталчилах , монголчууд бид эх соёлоороо бахархах тэр нандин орчиныг энэ удаа бид бүрдүүлхээр шийдлээ.

Хөтөлбөр

  1. Цагаан Сарын Тухай товчхон ( хадаг барьж золгох, цагаан сараар хэрхэн мэндлэх, гэх мэт танилцуулга)
  2. Хүрэлцэн ирсэн гэр бүлүүдийг танилцуулах
  3. Манай гадаад хүргэд маань монгол улсын , түүх соёл , ёс заншилыг хэр сайн мэддэгийг шалгаруулн
  4. Монгол хэлээр хэр сайн ярьдаг, дуулдаг , шүлэг уншиж , зүйр цэцэн үг хэлдэгийг нь шалгаруулна
  5. Монгол үг хэн хамгын хүрдан тогтоодгыг нь шалгаруулна
  6. Монгол ээжтэй , гадаад аавтай эсвэл гадаад ээжтэй монгол аавтай Хүүхдүүд маань монголоор хэр сайн ярьдагийг шалгаруулна
  7. Монгол Бэрүүд маань ямар авьяастай бас шалгаруулна.


Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн арга хэмжээ учраас хүүхдээ авчирч болно.
бид хүүхдэд зориулсан бяцхан тоглоомын орчин бүрдүүлсэн байгаа.

Манай арга хэмжээ оройн 6н цагаас шөнийн 11 цаг хүртэл үргэлжилнэ.
Нэг хүний тасалбар 15$ хүүхэд үнэгүй .
Гэрээсээ хоолоо авчирч болно.
МонголЭвэнтс , бууз, хуушуур , нийслэл салат, байцааны салатаар үйлчилнэ.

Манай арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас таны найз нөхдийн дунд гадаад нөхөртөи монгол эмэгтэй , гадаад эхнэртэй монгол залуус байгаа бол тэдэнтэйгээ энэ үдшийг хамтдаа өнгрүүлэе.

Та битгий гайхаарай амэрикд байгаа монголчууд маань , солонгос, морокко, филипинэ, пэрү, энэтхэг , мэxсик, амэрикын ирланд , еврэй гаралтай иргэдтэй гэрэлсэн байдаг . Тэд буюу гадаад хүргэн бэрүүд маань монгол соёл уламжилал бидний түүхийг хамгын ихээр дэмжидэг ,ийм халуун сэтгэлтэй хүмүүс эдгээр монгопжсон , монголын тухай илүү ихийг мэдхийг хүсэж байгаа дээрх анд нөхөдтөигөө танилцах , цагыг хөгжилтөи өнгрүүлэх боломжыг МонголЭвэнтс бүрдүүлж өгч байгаа билээ.

1 сарын 23ны үдэш 6цагт Costa Verde рэстөран дээр уулзацгаая.

Sunday, January 9, 2011

Цагаан сар vзэсгэлэн худалдаанд урих тухай




АЖ АХУЙ НЭГЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Цагаан сар vзэсгэлэн худалдаанд урих тухай

МонголЭвэнтс 2011 оноос эхлэн жил бvр уламжлал болгон зохион байгуулах Цагаан сар-2011 vзэсгэлэн худалдааг Арлингтон хотноо зохион байгуулах гэж байна.

Vйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид та бvхэн цагаан сард зориулсан єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvн, гар урлал бэлэг дурсгал, ноос ноолууран бvтээгдэхvvн, бэлэн хувцас, гэр ахуйн тавилга хэрэгсэл зэрэг бvх тєрлийн бvтээгдэхvvнтэйгээр оролцож боломжтой.

Иймд бизнес эрхлэгчид та бvхэн Цагаан сар-2011 vзэсгэлэн худалдаанд єргєнєєр оролцоно уу.
Vзэсгэлэн худалдааны ерєнхий нєхцєл
2011 оны 1-р сарын 23н-нд Costa Verde рэстөраны 2 давхарын талбайд өглөөний 11-4 цагийн хооронд болно.
Оролцогчид 23-ны єдрийн 10 цаг гэхэд бараа бvтээгдэхvvнээ байрлуулсан байна.
Тvрээсийн тєлбєр 1м.кв нь 50$ байна.
Vзэсгэлэнд оролцогчид 1 сарын 17-20-ныг дотор МонголЭвэнтс утсаар буюу биечлэн ирж бvртгvvлнэ.

МонголЭвэнтс
Утас: 3017557988
mongolevents@yahoo.com

Цагаан Сарын үзэсгэлэн худалдаа


2011 оны 7 сарын 11нд МонголИвэнтс байгууллага гурван жилийн ойн арга хэмжээ болж байгаатай холбогдуулан.

2011 оны 1 сараас эхлэн , МонголИвэнтс нь монгол гэр бүлд хандсан үйл ажиллагааг өргөжүүлэн цуврал арга хэмжээ зохион байгуулах , монгол улсаа амэрикд сурталчилах , монгол улсыг сонирхогчидод зориулсан сэдэвт ажиллагаа, монгол соёл уламжилал зан үйлийн арга хэмжээнүүд төлөвлөж байна.

...2011 оны хамгын анхны арга хэмжээ бол Монголын Уламжилалт Цагаан Сард зориулсан үзэсгэлэн худалдаа.

Нэг цэгээс бүх төрлийн үйлчилгээ, мэдээлэл , сурталчилгаа , хүнсний бүтээгдэхүүний амталгааг хийх болно.

Энэ өдөр амэрикын өнцөг булан бүрт монголчуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа сурталчилах , бараа бүтээгдэхүүнээ танилцуулах,

Монгол хүнсны бүтээгдэхүүний амталгаат хүдалдаа зохион байгуулна.

Хэрвээ та Цагаан сарын тавгын идээний ул боов, еэвэн, боорцог, ааруул, өрөм, бяслаг, сахар, ээзгий, хайлмаг , тавгын чихэр , худалдан авхаар хайж байгаа бол манай арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэнээр хаанаас хэрхэн яаж худалдан авах болон энэхүү бүтээгдэхүүнийг амталах боломжтой.


Та цагаан сараар засах ууц, зочидоо дайлах , бууз , банш худалдан авхаар хайж байна уу ?
Идээний дээж монгол архи худалдан авхаар хайж байна уу ?

Монгол малгай , дээл, бүс, гутал , дээлийн торго , хөөрөгний дайлан худалдан авхаар хайж байна уу ?

Монгол дархчуудын бүтээсэн мөнгө аяга , монголын үнэт чулуугаар хийсэн ээмэг , бөгж худалдан авхаар хайж байна уу ?

Цагаан сарын засал , ном гүрэм уншуулах лам хайж байна уу ?

Бурхандаа өргөх зулын цөгц, шар тос, арц , хүж, худалдан авхаар хайж байна уу ?

Ахмад настандаа хүндэтгэн барих цэнхэр хадагаа хайж байна уу ?

Монголын ардын уламжилалт бариа засал хийх бариач хайж байна уу ?

Эрдэнэтийн хивс худалдан авхаар хайж байна уу ?


Манай арга хэмжэнд оролцох хүсэлтэй байгууллага , хувь хүмүүс 301.755.7988 утсаар холбогдоно уу ?
See More