Tuesday, August 10, 2010

Dance With me цэнгээнт бүжгийн парты


МонголЭвэнтс сар бүр цэнгээнт бүжгийн парты хийнэ.

Энэ сарын 15нд болох Dance With Me анхны цэнгээнт бүжгийн арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Гоёмсог даашинзтай бүсгүйчүүд, дэгжин харчуулыг энэ үдэш шалгаруулах болно

....Зөвхөн цэнгээнт бүжиг сонирхогчидод зориулсан парты .

tax 10$

call 301.755.7988
august 15th 7 pm to 2 am
where: Costa Verde Lounge
946 N Jackson St
Arlington, VA


"Ballroom" (манайхан "цэнгээнт" гэж орчуулдаг) гэдэг нь "ball", "room" буюу албан ёсны нийтийн бүжгүүдийг хийдэг өрөө танхим гэсэн утгатай үг юм.

"Ball" гэдэг үг нь Латины "balare" буюу "бүжиглэх" гэсэн үгнээс гарал үүсэлтэй.Дэлхий дахинаа дэлгэрсэн олон бүжгүүд Латин Америкаас гаралтай байдаг.


Жишээ нь: Мамбо, Салса, Меренга, Ла Конга, Ламбада, Каримба, Макарена, Кимбиаг дурдаж болно. Гэвч Самба, Румба, Пасодобль, Ча Ча, Жайв гэсэн 5 бүжиг шилэгдэн, Олон улсын Бүжгийн спортын тэмцээний хөтөлбөрт орсон байна.

Эдгээр бүжгүүдийг үргэлж эрэгтэй эмэгтэй хүмүүс хослон хийдэг бөгөөд нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжихдээ зарим үед цэнгээнт бүжгийн барилтаар, зарим үед нэг гараар барилцдаг.


Энэ үдэш "Орчин үеийн цэнгээнт бүжгүүд" болох Венийн вальс (Viennese waltz), Орчин үеийн вальс (Modern waltz), Танго (Tango), Удаан фокстрот (Slow foxtrot), Хурдан фокстрот (Quickstep) болно.
Задгай цагаан, хүмүүн төрлөхтөн ,гурван тамирын уянга хэмээх монголынхоо цэнгээнт бүжгээр энэ үдэш бүжиглэх боломжтой.