Thursday, December 4, 2008

Монгол Ардын Дуунаас Дуурь



Урилга


Эрхэм хүндэт Монгол ахан дүүс та бүхнээ “Монгол Ардын Дуунаас Дуурь” хүртэлх дууны гайхамшигийг харуулсан Жүгдэрсүрэнгийн Болормаагийн тайлан тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Жүгдэрсүрэнгийн Болормаа нь АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн Пийбодийгийн Хөгжмийн Академаас дуулаачийн чиглэлээр Монгол улсаас анхны магистр зэрэгийг хамгаалсан урлаг судлаач, багш, дуучин эмэгтэй юм.
Тэрээр Арлингтон Хотын Соёлын Газраас урлагийн бүх төрлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулсан уралдаанаас 2008 оны Бие Даасан Шилдэг Уран Бүтээлчийн Тэргүүн Байрын Шагналыг хүртсэн анхны Монгол дуучин билээ.
Ж. Болормаагийн тоглолтонд Монгол ардын урлагийн гайхамшиг болсон хөөмий, морин хуур, ардын бүжиг болон Цамын бүжигээс оролцон тоглохооос гадна тэрээр Монгол ардын дуунуудaac дуулж улмаар АНУ-д анх удаа Монголын алдарт хөгжмийн зохиолч Б. Дамдинсүрэнгийн “Учиртай Гурван Толгой” дуурийн хэсгээс толилуулахаар бэлджээ.

Дахин давтагдашгүй энэхүү ховор агшныг Монголын Ирээдүй болсон хүүхэд, залуучууддаа монголынхоо язгуур урлагаас дуурь хүртэлх гайхамшигийг тайлбарлан танилцуулцгаая!

Монголчуудаа бие биендээ итгэл, сэтгэлийн дэм хайрлaцгаая!


Хаана: Росслин Театрт (Rosslyn Spectrum)

Хэзээ: 12- сарын 12, 2008
Хэдийд: оройн 7.00 цагт

Үнэ: Том хүн $20, Өсвөр насныхан (12-18 нас) -$10
Хүүхэд (12-оос доош)- үнэгүй

Хаяг:
1611 North Kent Street
Arlington, VA 22209

Ерөнхий найруулагч: Сангидоржийн Сансаргэрэлтэх, хувцас зохион бүтээгч: Нацагын Ганхуяг, Хөөмийч - Отгоны Лувсандагва, Морин Хуурч-Гантулгын Уртнасан, Бүжигчид- Батбаатарын Дэлгэрмаа, Банзрагчийн Цэнгэлсайхан, Дуучид, Жүжигчид: Батчулууны Болдбаатар, Доржпүрэвийн Алтанбагана, Дугаржавын Цогт-Эрдэнэ